Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч Мигель Диаз-Канелд итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Итгэмжлэх жуух бичиг барих үеэр Элчин сайд Ш.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Ерөнхийлөгч М.Диаз-Канелд уламжилж, түүнийг манай улсад тааламжтай үедээ айлчлахыг урьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгыг дахин нотлохын зэрэгцээ хоёр талын уламжлалт найрсаг харилцааг улам бэхжүүлж, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлэв.
Куба нь Монголтой дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны улс бөгөөд манай улсын Өмнөд Америкийн орнуудтай харилцах гол “цонх” гэдгийг онцлон тэмдэглэв. Ерөнхийлөгч М.Диаз-Канел Кубийн эсрэг АНУ-ын эдийн засаг, худалдаа, санхүүгийн хориг арга хэмжээг цуцлахын төлөө тууштай байр суурийг баримталдаг Монголын талд талархал илэрхийлэхийн зэрэгцээ Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдэж, Элчин сайдын хоёр орны ард түмний хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл хэрэгт амжилт хүсэв.
Монгол, Кубийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож буй энэ онд Элчин сайдаар томилогдсон Ш.Батцэцэг Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад ажиллах 18 дахь Элчин сайд бөгөөд тэрбээр Өмнөд Америкийн Аргентин, Бразил, Колумби, Перу, Чили, Уругвайг хавсран сууж, Болив, Венесуэл, Доминикан, Гватемал, Коста-Рика, Парагвай, Панам, Никарагуа, Хаити, Хондурас, Эль-Сальвадор, Эквадор, Ямайкийг хавсран хариуцах юм.
Ээж ээ мама.
Алиа салбадай шиг юу өмсчихсөн юм бэ? Дипломат төлөөлөгч болохоос ардын уран сайханч биш л байлтай. Өмнөөс нь ичиж үхэх нь.
Өөрийгөө лаг эртний хатан матан гэж сэтгээд байгаам байх даа. 21-р зуун болчихоод байхад дипломат албаны хүн байж…. цк цк цк
бүдүүлэг авгай. Өмссөн юмнаасаа ичдэггүй ээ!
Хэлээд юүкэв, ийм авгай нарыг улс төлөөлж явуулж байгаа гадаад яам дүгнэлт хиймээр юм улс төрчидийн гар хөл болж явдаг авгай нарыг дипломат албанаас зайлуулахгүй бол дэлхийн шившиг болох нь…
Ааая гахай
Маш хүндтэй төрийн ажил. Юу өмсөөд очсон хүн вэ. Онцгүй л харагдаад байна.
Юу өмсөө вэ. Онцгүй л харагдаад байна.
Манай улсын дипломат алба улс төрчид самарсан нэг жишээ арай ч дэ улсыг төлөөлөн суух хүний өмсөж зүүх нь хүртэл албандаа тохирсон баймаар юм салбадай юу, ийм авгай нарыг томилох хүртлээ доошоо орох гэж загварын тайзуу арай2