Коронавирүсийн сэжигтэй иргэдийг тусгаарлаж байсан барилга нурснаас 10 хүн нас барлаа

БНХАУ-ын Фужянь мужид коронавирүсийн сэжигтэй иргэдийг тусгаарлаж байсан зочид буудал өнгөрсөн бямба гарагт нурсан.  Үүний улмаас барилгын  нурангид  дарагдан 10 хүн нас нас баржээ. Барилга нурах үед 80 хүн дотор нь үлдсэн бөгөөд 9 хүн гарч амжиж 71 хүн дотор нь гацсан байна. Барилга нурсны дараа 48 хүнийг нурангинаас гаргаж, 23 хүн сураггүй байгаа тул аврах  ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Фужянь мужийн гал хамгаалах  албаны 1000 аврагч аврах ажиллагаанд оролцож байгаа юм байна. Барилгад коронавирүсийн сэжигтэй 58 хүн тусгаарлагдаад байсан юм.

Одоогоор барилга нурсан шалтгаан тодорхой болоогүй байгаа бөгөөд байшингийн эзэн цагдаагийн  байгууллагад  шалгагдаж байна. 2013 онд баригдсан уг барилгыг 2018 оноос зочид буудлын зориулалтаар ашиглаж эхэлсэн аж. Нэгдүгээр сараас эхлэн барилгын нэгдүгээр давхарт засвар хийж эхэлсэн бөгөөд барилгын ажилчид багана муруйж байгаа талаар эзэнд нь утсаар мэдэгдсэнээс хойш хэдхэн  минутын дараа барилга нурсан байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...