Коронавирус сүүлийн 10 хоногт 37 улсад “нэвтэрчээ”

Сүүлийн 10 хоногт коронавирусын халдвар шинээр 37 улсад  бүртгэгдэж нийт нас барсан хүний тоо 3000 хүрээд  байна. Итали олон Иранд уг вирус нэлээн голомтллон тархаж байгаа бөгөөд ялангуяа  Иран улсад  байдал БНХАУ-ын  Ухань хотын хэмжээнд хүрч болзошгүй гэх айдас мэргэжилтнүүдэд байгаа юм.
Өнөөдрийн байдлаар /2020-03-02/ “Covid19”-ийн халдварын талаар ийм шинэ мэдээллүүд байна.
  • Австралид дотоодоосоо халдвар авсан анхны хоёр тохиолдол гарав.
  • Иранд хоёрдугаар сарын 19-нд анх “Covid19”-ийн халдвар бүртгэгдсэн  бол өнөөдрийн  байдлаар 978 хүн халдвар авч, 54 хүн нас баржээ.
  • АНУ-ын Вашингтон болон Нью Йорк хот хоёр хүн нас барснаар коронавирусын халдвараар нас барсан анхны тохиолдол тэмдэглэгдэв.
  • Индонези  улсад анхны хоёр халдвар бүртгэгдлээ.
  • БНСУ-д 4000 хүн халдвар  авч 22 хүн нас барав.
  • БНХАУ-д 2002 шинэ тохиолдол,  22 нас баралт бүртгэгдэв.
  • Итали улсад 1694 тохиолдол бүртгэгдэж, вирусын  халдвар авсан 34 дэх өвчтөн нас барлаа.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...