Товчоодын үйл ажиллагааг ухаалаг камерын системээр хянаж байна

Улсын Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэр, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу сар шинийн битүүний /2020.02.23/ өдрөөс эхлэн хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг  хязгаарлаад  байгаа.

Тээврийн хэрэгслийн  хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон үед Улаанбаатар хотруу орж, гарах урсгалыг хянах зорилгоор шалган нэвтрүүлэх товчоодыг иж бүрэн камержуулж, автомашины улсын дугаараар таних бүрэн ухаалаг системээр бүртгэлжүүлж байна. Ингэснээр зорчигчдын хөдөлгөөнийг бүртгэлжүүлж, халдвар гарсан тохиолдолд тухайн халдвар тээгчийн харилцсан хүмүүсийг олж тогтоох, иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөнийг хянах, бүх талын эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой болж байгаа юм.

Автотээврийн хөдөлгөөнийг хязгаарласан энэ хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй бол нийслэлд нэвтрүүлэхгүй байх тусгай чиг үүргээр хяналтын байгууллагынхан ажиллаж байна. Иймд шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд төр засгаас гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрийгөө болон бусдыгаа халдвараас хамгаалахыг мэргэжлийн байгууллагынхан уриалж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хотын залуу дарга 30 жилийн ужгирсан тогтолцоог өөрчлөхөөр ажиллаж байна

Төрийн байгууллагын хүнд суртал иргэдийн амьдралд чөдөр тушаа болдог....

Нийслэлийн замын хөдөлгөөнөөс өдөрт 316-1800 том оврын автомашиныг гаргах боломж бүрдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.08.13/ стратегийн ач...

“Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд нэгдсэн залуус Д.Сүхбаатарын талбайг угаалаа

Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулж илүү цэвэрхэн, тухтай орчныг...

ЦЕГ: Ховдод алга болсон 10 настай охины цогцос олдсон гэх мэдээлэл ХУДАЛ

Цагдаагийн байгууллагаас "Ховд аймгийн Буянт сумын нутагт 10 настай...