Хүнс тээвэрлэсэн автомашиныг зөвшөөрлийн дагуу нэвтрүүлж байна

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас иргэд, олон нийтийг урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комисс 21 аймаг, нийслэл хотоос орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг  бүрэн хориглох шийдвэр гарсан.

Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор Эмээлт, Шинэ 22-ын товчоо, Өлзийт шалган нэвтрүүлэх товчоо, Баянзүрхийн товчоо, Ар гүнтийн пост, Туул тосгон-Био, 361 гарамын хотоос орох, гарах бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж, байнгын хяналтын цэгүүдэд цагдаа, мэргэжлийн хяналт, хүн болон мал эмнэлгийн байгууллагууд, Онцгой байдлын албан хаагчид хамтран хяналт тавьж ажиллаж байна.

Энэ үед олон нийтийн сүлжээгээр нийслэл рүү хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн автомашиныг шалган нэвтрүүлэх постууд оруулахгүй байгаа нь хүнсний хомсдол үүсгэнэ гэсэн агууллагтай мэдээлэл гарсан.

Иргэдийн мэдээллийн дагуу ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле өнөөдөр Эмээлт,  Дархан,  Өлзийт,  Налайх чиглэлийн шалган нэвтрүүлэх постод ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар Эмээлт,  Дархан,  Өлзийт,  Налайхын шалган нэвтрүүлэх постоор хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн автомашиныг зохих зөвшөөрлийн дагуу нийслэл рүү нэвтрүүлж байна.

Нийслэлчүүд, иргэд та бүхэн төр засгийн гаргасан шийдвэр зөвлөмжийн дагуу иргэний үүргээ биелүүлж мэргэжлийн хяналт, онцгой байдлын алба, хүн болон мал эмнэлэгтэй хамтран ажиллаж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг уриалж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...