Сар шинийн өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээг хэсэгчлэн зогсооно гэв

Нийслэлийн онцгой комисс өнөөдөр хуралдаж амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэр гарсантай холбогдуулан нийслэлд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ

Хот хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарласан амралтын өдрүүдэд буюу энэ сарын 24-ний өдрөөс /шинийн нэгнээс/ эхэлж нийтийн тээврийн үйл ажиллагааг хэсэгчлэн зогсооно. Ингэхдээ төрийн албан хаагчид болон, үйлчилгээний албан хаагчдад зориулан нийтийн тээврийн үйлчилгээг өглөө, оройдоо явуулна. Нийтийн тээвэр зогссон өдрүүдэд Нийтийн тээврийн удирдлагууд ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийж, хяналт тавьж ажиллах ёстой.

Шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд иргэн бүрийн идэвх оролцоо чухалд төдийгүй нийслэлчүүд сар шинийн өдрүүдэд аль болох айлаар зочлохгүй, гэр бүлийнхэнтэйгээ баяраа тэмдэглэн өнгөрүүлэхэд анхаарах хэрэгтэй. Түүнээс гадна амралтын өдрүүдэд сайжруулсан түлшний нийлүүлэлт, түгээлтэд холбогдох албан тугаалтнууд анхаарч ажиллах ёстой” гэдгийг онцолж хэллээ.

Амралтын өдрүүдэд шахмал түлшний түгээлт нийлүүлэлт болон тээвэрлэлтийг тасалдуулахгүйгээр хэвийн үргэлжлүүлэхийг нийслэлийн Агаар орчны бохирлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нарт үүрэг болголоо.

1 сэтгэгдэл

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...