Улаанбаатараас гарах, орох хөдөлгөөнийг өглөөний 08:00 цагаас бүрэн хаана

Улсын онцгой комиссоос 2 дугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл улс, хот хоорондын тээврийг зогсоох шийдвэрс гаргасан. Энэ тогтоосон хугацаанд автобус, галт тэрэг, автомашинаар Улаанбатараас орох, гарах, аймгуудаас орох, гарах, сум хооронд зорчих гээд бүх хөдөлгөөнийг хаах бөгөөд агаарын нислэг хамаарахгүй юм байна.

БНХАУ-д голомттой COVID 19 өвчний тархалт хурдацтай явагдсан шалтгаан нь БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод вирусын халдвар гарах үетэй зэрэгцэн тус хотын 5 сая иргэн, хятад даяар нийт 84 сая хүн  Хаврын баярын  шилжилт хөдөлгөөн хийсэн нь бүх муж болон бусад улсад вирусын халдвар тархах үндсэн шалтгаан болж тархалтыг 34 хувиар нэмэгдүүлснийг тогтоосон байдаг.

Дээрх шийдвэрийн дагуу Улаанбаатар болон аймаг, сумдаас гарах орох хөдөлгөөнийг өглөөний 08:00 цагт бүрэн хаана. Тээврийн цагдаагийн албанаас шийдвэрийн хэрэгжилтэд няалт тавих бөгөөд цагдаа нарын тавьж буй шаардлага, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй, хүлээцтэй хандахыг иргэдэд уриаллаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...