“ТВ8” телевиз БНСУ-ын “NIPA” агентлагтай хамтарч ажиллана

“Эрхэт Монгол медиа групп”-ын харьяа ТВ8 телевизийн хамт олон НИПА буюу БНСУ-ын Мэдээлэл харилцаа холбооны үндэсний үйлдвэрлэлийг дэмжигч агентлагийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллахаар боллоо.

Энэ хүрээнд өнөөдөр /2020.02.21/ “Эрхэт Монгол медиа групп”-ын Гүйцэтгэх захирал С.Мөнхзул, “Magic image” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Хонг Донг нар Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ үеэр “Magic image” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Хонг Донг хэлэхдээ “Манай компани 16 жил үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, 30 минутын анимейшн бүтээж, дэлхий нийтэд түгээдэг. Одоогоор 1000 гаруй анимейшныг олон нийтийн хүртээл болгоод байна. Монголын “ТВ8″ телевизтэй хамтарч ажиллахаар болсондоо үнэхээр их баяртай байна. Олон жил хамтарч ажиллахыг хүсэж байна” хэмээн онцоллоо.

Тэрбээр “Эрхэт Монгол медиа групп”-ын харьяа ТВ8 телевизтэй хамтарч, Чингис хааны амьдрал, түүхийг өгүүлсэн богино хэмжээний анимейшныг хийж, дэлхий нийтийн хүртээл болгохыг хүсдэг талаараа хэлсэн юм.

Энэ талаар “Magic image” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Хонг Донг “Цаашид ТВ8 телевизтэй хамтарч Чингис хааны түүхийг өгүүлсэн анимейшн хийхийг хүсэж байна. Түүгээрээ дамжуулж Монгол Улсын түүх болон Чингис хааны тухай дэлхийн олон орны хүүхдүүд таньж мэдэх боломж, бололцоог олгохыг хүсэж байна” гэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгөөр тогтоолоо

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурлаас хөдөлмөрийн...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...

Н.Учрал: COP17-гоос хүлээж буй өөрчлөлт бол амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм

Монгол Улсын далбаа Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай...