Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг чөлөөллөө

Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гаргаж, Говь-Алтай аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан 30 настай Б нь энэ сарын 19-ний шөнө амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач амиа алдахаасаа өмнө аймгийн Засаг даргын өрөөнд байсан гэх мэдээлэл бий. Нас барсан шалтгааныг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Ямартай ч үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Говь-Алтай аймгийн Засаг даргыг ийн ажлаас нь чөлөөлж, болсон явдлыг шалгаж тогтоохоор болж байна.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Засаг даргын Тамгын газрын байранд архи, согтууруулах ундаа оруулсан нь тогтоогдсон. Энэ тухайгаа Засаг дарга В.Рэнцэндорж өөрөө мэдүүлж, Ёс зүйн хариуцлага хүлээхэд бэлэн” гэдгээ хэлсэн. Иймээс Ерөнхий сайдын захирамжаар Говь-Алтайн Засаг даргыг чөлөөлж байна. Харин хүн амины хэргийг шалгаж, урьдчилсан байдлаар тогтооход хамгийн багадаа 14 хоногийн хугацаа шаардлагатай гэдгийг Цагдаагийн байгууллагаас ЗГХЭГ-т мэдэгдсэн” гэв.

4 СЭТГЭГДЭЛ

  1. Ёс зүйн хариуцлага хүлээгээд өнгөрнө гэж горьдоод байгаа юм байхдаа.Энэ хүнд зохион байгуулалтайгаар хүний амь насыг хэрцгийгээр хөнөөсөн гэсэн зүйл анги онооно шүү дээ. Ах нар чинь, ааяа чинь арьсаа чирээд зугатаж байгаа. Дээлээ бэлд.Мангар баньд.

  2. Umnu ni gemt heregt holbogdoj baisan huniig shuud udirdah alband tomiloh ni yamar aldaatai bodlogo bee gedgiig haruullaa, odoo turiin alband gemt heregt oroltsoh baisan huniig tomilson bol tomilson hund ni davhar hariutslaga tootsoh talaar huulichilah yostoi.

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...