Амралтын өдрүүдэд автобус компаниуд ариутгал, цэвэрлэгээнд хамрагджээ

Шинэ төрлийн коронавирусийн аюулаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллыг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах чиглэлийг НТҮГ, НМХГ, нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд өгсөн.

Энэ хүрээнд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын хэсэг нийтийн тээврийн ариутгал, цэвэрлэгээ хэрхэн хийгдэж байгааг тогтмол шалгаж, зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. Энэхүү нийслэлээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу Сутайн буянт ХХК, ЭмСИД ХХК, Автотерминал ХХК, Тэнүүн Огоо ХХК, Эс Энд Эй ХХК зэрэг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд амралтын өдрүүдэд иж бүрэн цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагаар бүрэн ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэлээ. Иргэд, зорчигчид ч мөн цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгалын ажилд сэтгэл хангалуун байгаагаа нийслэлийн засаг даргын тамгын газарт ирүүлсэн байна.

Энгийн үед өдөртөө 600 гаруй мянган зорчигчийг давтагдсан тоогоор тээвэрлэдэг байсан бол карантины үед 358 мянган зорчигчдод тогтмол үйлчилж байна. Нийтийн тээврүүдэд халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжүүд тавигдаж эхэлжээ. Энэ сарын 13-аас эхлэн төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт /хэсэгчлэн/ шилжүүлсэн. Тиймээс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, зөвлөмж өгч ажиллахыг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх НТҮГ, НМХГ, ЗАА –д үүрэг болголоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...