АНУ хөлөг онгоц дээр хөл хорионд орсон 400 иргэнээ нүүлгэн шилжүүллээ

 “Diamond Princess” хөлөг онгоцоор зорчиж явсан Хонконгийн иргэнээс коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор Японы Канагава мужийн Ёкохама хотын ойролцоо  тус хөлөг онгоцыг хөл хорионд оруулаад  байсан. Тэгвэл АНУ-ын тал  уг  хөлөг онгоц дээрх 400 гаруй иргэнээ  нүүлгэн шилжүүлжээ.

“Хөлөг онгоцон дээр байсан АНУ-ын иргэдийн дундаас 44 хүний коронавирусний шинжилгээ эерэг гарсан” байна.

“Коронавирусний халдвар авсан америкчууд Японы эмнэлэгт хүргэгдсэн бол нүүлгэн шилжүүлж буй иргэдийг 14 хоногийн турш хөл хорионд оруулах ажээ.

Уг хөлөг онгоцон дээр байсан 355 хүнээс коронавирусний халдвар илэрсэн бөгөөд одоогийн байдлаар хөлгийн тавцан дээр 3 мянга орчим хүн байгаа юм.

Японы засгийн газар маргааш хөлөг онгоц дээрх үлдсэн хүмүүсээс дахин шинжилгээ авах  бөгөөд хариу нь гжрав хоногт  багтаж гарах юм байна.

Хөл  хорионд байсан АНУ-ын нэгэн иргэн хилс хэргээр шийтгэгдээд шоронд байгаа мэт санагдаж байснаа, ийм нөхцөл  байдалд оруулсанд бухимдаж байгаагаа CNN -д ярьжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...