Ч.Сайханбилэг: Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ажлаа өгч, АН руу нүүж байгаагаа өчигдөр мэдэгдсэн. Тэрбээр энэ үеэрээ “Ч.Сайханбилэг гадаад улсаас иргэншил хүсээд, гадаадын өмгөөллийн байгууллагаа тусламж хүссэн байсан. Энэ талаар тус улсад суугаа Элчин сайдын яаманд мэдэгдсэн байна лээ” хэмээн хэлсэн юм. Түүний энэ үг Ч.Сайханбилэгийн чихэнд хүрчээ. Тэрбээр өөрийн цахим хуудсаар дамжуулан няцаалт өгсөн байна.

Тэрбээр “Өчигдөр нэг масктай нөхөр Ордны тайганаас Намын тайган болж буухдаа санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү, бэлдсэн асуултаар овоо гүтгэн өдөж. Монгол хүн байна даа, 3-хан зүйлийг хэзээ ч хийхгүй гэж бодож явдаг дөө. Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй, Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй, Шавилхан юмыг дэлсэж, шараа болохгүй өөртөө. Өөр юмгүй дээ” гэсэн байв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...