Коронавирүсийн сэжигтэй зорчигчийг Замын-Үүдэд тусгаарлав

Замын-Үүд боомтоор энэ сарын 11-ний өдрийн 20:00 цагийн орчимд Хөх хот-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр халдварт өвчний сэжигтэй зорчигч орж ирснийг Хилийн мэргэжлийн хяналтын албаны хяналтаар илрүүлэн, холбогдох байгууллагууд яаралтай арга хэмжээ авч түр тусгаарлаад байна. Тэрээр БНХАУ-ын Сичуан мужид 14 хоног туршлага судалсан гэх өгүүлэмжтэй, 37.4 хэмийн халуунтай байжээ.

Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Замын-Үүд боомтод хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд тус галт тэргээр зорчиж явсан зорчигч, төмөр замын ажилтан нийт 105 хүнийг галт тэргэнд нь түр тусгаарлан хамгаалалтад аваад байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатар хотод хаана, ямар төлөвлөлт хийх гэж байгааг иргэдэд нээлттэй мэдээлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болжээ. Энэ үеэр хотын...

Дугуй болон мопедын тусгай эгнээг тэмдэглэх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-аас авто замын баруун хөвөө...

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион...