Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр хуралдана

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр хуралдаж Улсын онцгой комиссоос өчигдөр гаргасан шийдвэрүүдийг хэлэлцэж эцэслэнэ. Тодруулбал, Улсын онцгой комиссын

  • БНХАУ-ын Ухань хот дахь Монгол оюутнуудыг тээвэрлэж ирэхэд шаардагдах 53.000 ам.долларын зардлыг Засгийн газрын тусгай сангаас гаргах
  • БНХАУ болон шинэ коронавирусын халдварын голомт газраас ирсэн, сэжигтэй иргэдийг өвчний нууц үеийг дуустал тусгаарлах
  • Төрийн золголт, нутгийн зөвлөл, албан байгууллагууд, хамт олны золголт хийхгүй байх, Сар шинийн баярын Үндэсний бөхийн барилдаан зэрэг нийтийг хамарсан спорт, урлаг, сургалтын арга хэмжээг явуулахгүй байх
  • Сар шинийн баяраар иргэд хол зорчихгүй, олноороо цуглахгүй, гэр бүлийн хүрээндээ тэмдэглэхийг зөвлөх
  • Хилийн боомтууд, галт тэрэг, нисэх буудлын нийт ажилчид, хил гаалийн нэвтрэх хэсэгт онцгой нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдын аюулгүй байдлыг хангах, нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлтэй болгох түүнд шаардагдах төсвийг шийдвэрлэж ажиллах
  • Галт тэрэг, хот хоорондын автобус, Улаанбаатар хот дахь нийтийн тээврийн хэрэгслийг байнгын ариутгал шинжилгээнд хамруулах, түүнд ажиллаж байгаа ажилчдыг хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисоор хангах, хот хоорондын зам дагуух хоолны газруудын ариун цэвэр, ариутгалын ажилд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг холбогдох байгууллагууд чиглэл чиглэлээр зохион байгуулж ажиллах гэсэн шийдвэрийг хэлэлцэх юм.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажил эхэллээ

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 68 дугаар тогтоол...

А.Үйлстөгөлдөрийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх захирамж гарган, Алтанхуягийн Үйлстөгөлдөрийг...

Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмджээ

Голын эрэг дээр амарч байсан иргэдийг хутга тулган дээрэмдсэн...

Аутизмын хүрээний эмгэгийг эрт илрүүлж оношлох боломжтой боллоо

АУТИЗМЫН ХҮРЭЭНИЙ ЭМГЭГИЙН ОНОШИЛГООГ ЭРТ ИЛРҮҮЛЖ, ЭМЧЛЭХ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ Монгол...