Онцгой комисс Цагаан сарыг тэмдэглэхгүй байх саналаа Ерөнхийлөгчид танилцуулна

Улсын онцгой комиссын хуралдаанаас Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх саналыг дэмжсэн шийдвэр гаргалаа. Гэхдээ Онцгой комиссын энэ шийдвэр эцсийнх биш. Шадар сайд Ө.Энхтүвшин Онцгой комиссын шийдвэрийг Ерөнхийлөгч танилцуулсны дараа албан ёсны шийдвэр гарна гэсэн юм. Улсын онцгой комисс дээр шийдсэнийг арай дэлгэрүүлбэл айл өрхүүд гэртээ идээ шүүсээ бэлдэж болох олуулаа золголт хийхийг хязгаарлана гэж ойлгож болно.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл:

Коронавирусийн халдвартай холбоотой мэдээллийг Хятадын талаас тогтмол авч байна. Энэ мэдээллээр вирусийн халдвар авсан хүн гэр бүлийн дунд тарааж байна. Дараа нь ажил, найз нөхдийн хүрээндээ тараадаг. Халдвар гарсан үед бэлэн байдлаа хангахад эрүүл мэндийн салбар түлхүү анхаарч ажиллаж байна.

Засгийн газраас 4.2 тэрбум төгрөг шийдэж өгсөн. Ингэснээр эмч, эмнэлгийн ажилтнуудын 100 мянган хувийн хамгаалах хэрэгслийн асуудлыг шийдэж чадлаа. Ямар ч байсан нэг сарын хугацаанд асуудалгүй болгосон. Мөн Азийн хөгжлийн банкны хэрэгжиж байгаа төслийн хүрээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг авах боломжтой болсон.

Би дангаар шийдвэр гаргадаг эрх мэдэлтэй хүн биш. Иргэн хүнийхээ хувиар сошиал орчинд коронавирустэй холбоотойгоор сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх нь зөв үү гэдэг санал асуулга авсан. Ингэхэд санал өгсөн хүмүүсийн 87 хувь нь энэ баярын тэмдэглэхгүй байх нь зөв гэсэн байр суурьтай байсан гэв.

1 сэтгэгдэл

  1. Хотын даргад!!
    Энэ ханиад вирусны үед хотын гудамж зам талбайн цэвэрлэгээнд зориуд төсөв гаргаад угааж цэвэрлэмээр болж. Орон сууцны хорооллын дундах зам талбайг СӨХ- д нь ер цэвэрлэхгү юм. Утаа тортог шороо тоос нь босоод эрүүл амьдрах нөхцөл алга. АН даргалж бх үед, Бат- Үүлийн үед хотын гудамж замыг савандаж угааж бсан шүү. Тэр үед хотын соёлыг нэлээд дээшлүүлсэн шүү!!! Одоо нус цэрээ хаяад халдвар тархахгүй баталгаа алга …!! Амарсайхөн даргаа ! Хотыг савандаж угааяааааааааа

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дугуй болон мопедын тусгай эгнээг тэмдэглэх ажил 85 хувьтай үргэлжилж байна

Нийслэлийн Замын хөгжлийн газар /НЗХГ/-аас авто замын баруун хөвөө...

Сурагчдад аюулгүй орчин бүрдүүлэх “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион...

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...