Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл цагаан сарыг цуцлах санал дэвшүүллээ

Эрүүл мэндийн сайд Д.сарангэрэл өөрийн фэйсбүүк хуудаснаа шинэ төрлийн коронавирүсийн халдварын тархалттай холбоотойгоор Цагаан сарыг цуцлах санал гаргажээ. Гэхдээ тэрбээр энэ саналаа Эрүүл мэндийн сайдын хувиар биш иргэн Д.Сарангэрэлийнх гэдгээ тодотгосон байна. түүний цахим хуудастаа оруулсан постыг бүрэн эхээр нь нийтлэв.

“Улсын онцгой байдлын комисс ‘Цагаан сар”-ын баярыг хориглох шийдвэр гаргах нь зөв үү? Өнөөдөр өглөө 8.30 минутад Гадаад яам дараах мэдээллийг өгч байна. Биднийг унтаад босоод ирэхэд урд хөршид маань Корона вирусын халдвартай хүний тоо 3387, нас барсан хүний тоо 86-гаар нэмэгджээ. Харин ХӨСҮТөвд тусгаарлан сэжиглэсэн 9 хүний хариу сөрөг гарч коронагийн халдвар аваагүй нь тогтоогдлоо.

Гэхдээ бид огт тайвширч болохгүй. Учир нь урд хөрштэй хиллэдэг улс орнуудын дийлэнхэд шинэ вирусын халдвар бүртгэгдсэн. Хятад улс вирусын халдварыг хазаарлах гэж бүх талаар хүчин зүтгэж байна. Тиймээс эдгэсэн хүний тоо хоног хоногоор нэмэгдэж буй мэдээ байна. Энэ бас л тайвшрах үндэслэл болохгүй.

Хятадын цагаан сарын баяр таарч өргөн золгуут болсон нь бүх мужид нь халдвар тарахад нөлөөлсөн. Шинэ вирусын халдварлах “чадвар” маш өндөр, гэр бүл рүү орж ирсэн тухай судлаачид хэлж байна. Сар шинийн баяр бууз, баншаа хийхээс эхлээд бөөндөө байх олон нөхцөлийг бүрдүүлдгийг бид хэлүүлэлтгүй мэднэ. Тэгвэл дэлхий тэр чигтээ бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөнийг хориглож хязгаарлаж байна. Олон улсын хурал, цуглааны тов хойшлогдож, урилгууд ч цуцлагдаж байна.

Монголчууд бид айж тэвдэлгүй нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, шаардлагатай шийдвэрүүдийг шуурхай гаргаж хамтын хүчээр аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж эрсдэлийг бууруулж чадна. Миний санал сар шинийн баярыг энэ удаа албан ёсоор цуцалж хайртай хүмүүсээ тэр дундаа хөгшчүүлээ, улмаар нийт МОНГОЛ ахан дүүсээ аюулт өвчнөөс хамгаалах. Иргэн Д.Сарангэрэл” гэжээ.

6 СЭТГЭГДЭЛ

  1. Цагаан сарын золголтыг энэ жилдээ цуцалж.аюулт өвчинөөс сэргийлэх нь зөв зүйтэй.Д.Сарангэрэл сайдын биш иргэнийхээ хувьд ийм санал дэвшүүлж бгааг дэмжиж бна.Эрүүл саруул байхад хэзээч Золголт шинэлэлтээ хийж болно шүү дээ.

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлд сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл худалдаалж буй цэгүүд

ичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сурагч, оюутнуудын хичээлийн хэрэгсэл,...

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш олгох хуваарь гарчээ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас, энэ сард олгох нийгмийн...

Б.Баяржаргал пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн...

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...