Сүрьеэ өвчнийг хоёр цагийн дотор оношилдог аппарат хүлээлгэн өгөв

“Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь” төслийн хүрээнд GeneXpert аппаратыг Увс, Завхан, Сүхбаатар, Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэг, оношилгоо, эмчилгээний төв болон нийслэлийн Сонгинохайхан, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд жилийн хэрэгцээний урвалжийн хамт өнөөдөр хүлээлгэн өглөө.

GeneXpert аппарат нь сүрьеэ өвчний оношилгоонд чухал ач холбогдолтой юм. ДЭМБ-аас зөвлөмж болгож байгаа GeneXpert төхөөрөмжийг хэрэглэснээр сүрьеэг эрт оношлох улмаар эмэнд тэсвэртэй сүрьеэг богино хугацаанд буюу хоёр цагийн дотор оношилж, сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх аж.

Түүнчлэн төслийн хүрээнд Эрүүл мэндийн яам 2016-2019 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Солонгосын олон улсын эрүүл мэндийн сан болон Солонгосын иргэдийн сангийн санхүүгийн болон техникийн дэмжлэгээр 61, орон нутгийн санхүүжилтээр нийт 134 байгууллагад амжилттай хэрэгжүүлэн, 112,417 иргэнийг хүн төвтэй эрүүл мэндийн цогц тусламж, үйлчилгээнд хамруулсан байна.

Тус төслийн зорилго нь Эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх замаар ялангуяа эмзэг бүлгийн хүн ам  болон орон нутгийн газар зүйн байдлаас үүдэн тусламж, үйлчилгээнээс орхигдох магадлалтай иргэдэд хүрч очин, цогц тусламж, үйлчилгээ үзүүлэх аж.

2019 онд уг төсөл хэрэгжсэн Дундговь, Өвөрхангай, Хэнтий  аймгийн нэгдсэн эмнэлэг, Налайх дүүргийн эрүүл мэндийн төвд одоо мөн бүтэн нэг жилийн хэрэгцээний оношлуурын хамт хүлээлгэн өгч байна.
Энэ аппаратыг ашиглан шинжилгээ хийх эмч, лаборантыг ХӨСҮТ-ийн лавлагаа лабораторид сургалтад хамруулжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна

2026-2027 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид...

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтны хэргийг Шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2026 оны 8 дугаар сарын 10-наас 14-ний...

Бумбат рашаанд 16.9 мянган м³ хөв цөөрөм байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх...