П.Эрдэнэбилэг: Г.Батхүү агсны ар гэрийг хуурч мэхлэн 15 сая төгрөг авсныг тогтоосон

УИХ-ын дэд дарга асан Г.Батхүү Төрийн ордонд амь насаа алдсан хэрэг дуулиан дагуулаад байгаа. Гишүүн Н.Номтойбаяр энэ хэргийн талаар хэд хэдэн удаа мэдээлэл хийж, өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдсэн. Харин өнөөдөр ЦЕГ-аас хэргийн талаар зөвшөөрөгдөх түвшинд мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийн дарга, дэд хурандаа П.Эрдэнэбилэг:

УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийн амь нас хохирсон хэрэг дээр өмгөөлөгчөөр ажиллаж буй Батхуяг 2020 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр мэдээлэл хийх үеэрээ мөрдөн шалгах ажиллагааны нууц мэдээллийг олон нийтэд задруулсан. Цагдаагийн байгууллагаас Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан хэргээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн.

13 секундийн бичлэг гэж асуудал яригдаад буйг хүмүүс мэдэж байгаа байх. Үүнийг Г гэгч хуурамчаар зохиож, ар гэрийнхнээс нь 15 сая төгрөг авсныг 2019 оны тавдугаар сарын 28-ны өдөр тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Г гэгч дээрхээс гадна зургаан удаагийн үйлдлээр 269,101.575 сая төгрөгийг бусдаас залилж авсан энэ үйлдэлд нь холбогдуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж дууссан хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорын хяналтад хүргүүлсэн” хэмээн ярилаа.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн албан тушаалтны хэргийг Шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2026 оны 8 дугаар сарын 10-наас 14-ний...

Бумбат рашаанд 16.9 мянган м³ хөв цөөрөм байгууллаа

Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд Баруун салааны гол, Бумбат...

Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол болно

Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт орших Хар зүрх...

Монголын баг олон улсын газарзүйн XXII олимпиадаас алтан медаль хүртлээ

Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотноо 2026 оны 8...