Хүний их эмч Ж.Амарсанаа сайн дураараа Ухань хотод ажиллахаар болжээ

Шинэ төрлийн коронавирүсийн халдварын голомт гэгдээд байгаа БНХАУ-ын Ухань хотод монгол эмч нарын сайн дурын баг очиж ажиллахаар болсон байна.

Сайн дурын баг ирэх хоёрдугаар сарын 2-ны өдөр Ухань хотыг зорих ажээ. Хүний их эмч Ж.Амарсанаа тэргүүтэй монгол эмч нар Ухань хотод очиж, коронавирүсийн халдвартай тэмцэх ажилд гар бие оролцох юм.

Хүний их эмч Ж.Амарсанаа өөрийн цахим хуудаснаа “Бид зөвхөн вирусийн тархалттай тэмцэх нь гал унтраах төдий ажиллагаа бөгөөд тухайн вирүсийн голомтыг устгахад, тангараг өргөсөн эмч хүний хувьд өөрийн мэдлэг, чадвараар бага ч гэсэн хувь нэмэр оруулж, Монгол эмч нар мэдлэг чадвартай, зоригтой, сэтгэлтэй гэдгийг харуулах болно.

БНХАУ нь манай улсын мөнхийн хөрш төдийгүй олон улсын тавцанд найдвартай түнш маань байсаар ирсэн билээ. Монгол хүний тусч, нөхөрсөг, аюул тулгарахад нөхрөө хаядаггүй зан чанарыг илэрхийлж, коронавирүсийн халдвар авсан Хятад болон бусад улсын иргэдийг эмчлэхэд олон улсын эмч, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах нь эмч хүний үүрэг гэж боддог” хэмээн бичжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөгөөр тогтоолоо

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурлаас хөдөлмөрийн...

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...

Н.Учрал: COP17-гоос хүлээж буй өөрчлөлт бол амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм

Монгол Улсын далбаа Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай...