УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг МАН-аас хөөх шийдвэр гаргажээ

Эрх баригч МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж УИХ-ын гишүүн Н.Номтойабаярыг намаасаа хөөх шийдвэр гаргажээ. Түүнийг олон нийтийн газар зүй бус авирласан, бие зөв авч яваагүй, МАН-ын нэр хүндийг олон нийтийн дунд унагасан гэх үндэслэлээр МАН-аас гарсанд тооцсон байна. Энэ талаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар албан ёсоор мэдэгдсэн юм.

Н.Номтойбаярын УИх-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг парламент энэ цаг үед хэлэлцэж буй. Түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Халдашгүй байдлын дэд хороо дэмжсэн бол өчигдөр хуралдсан Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн шийдвэр гаргасан юм. МАН түүнийг хөөснөөр Н.Номтойбаяр УИХ-ын сул гишүүн боллоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...