Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг АН-ын зөвлөл дэмжинэ гэв

УИХ дахь АН-ын зөвлөл яг одоо мэдээлэл хийж байна. АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын зүтгэлтэн, УИХ-ын дэд дарга агсан Г.Батхүү Төрийн ордон дотор амь насаа алдсан хэрэг явдал сунжирч байгаатай холбогдуулан ар гэрийнхэн нь өнгөрсөн долоо хоногт бидэнд захидлаар хандсан. Бид үүнийг хүлээж аваад УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг яаралтай хэлэлцэх шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн.

Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хуралдаж Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжсэн шийдвэр гаргасныг Та бүхэн мэдэж байгаа. Энэ асуудал одоо Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэнэ. УИХ дахь АН-ын зөвлөл Н.Номтойбаярын УИХ-ын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг дэмжинэ” гэж мэдэгдлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Марафончид өндөр Алтайд ирлээ

Алтай таван богдоос гүйлтээ эхлүүлсэн Зэвсэгт хүчний 123 дугаар...

Төрийн албан хаагчдыг чадавхжуулахад олон улсын байгууллагатай хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт...

Дүүжин тээвэр тасарч 4 хүн амиа алджээ

Итали улсад өчигдөр дүүжин тээврийн машин жалга руу унаж,...

Ц.Төрхүү: Үсний сэв, хоолны тос, арьс ширний үйлдвэрийн хаягдлаас үүдэлтэй бохирдол хэрээс хэтэрсэн

НИТХ-ын дарга А.Баяр, НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, АН-ын...