Инновациар тэргүүлэгчдийн жагсаалтыг Герман өнгөлжээ

Блүүмбэргээс жил бүр тухайн оны инноваци сайн нэвтрүүлсэн улс орны жагсаалтыг гаргадаг. Сүүлийн зургаан  жил уг жагсаалтыг БНСУ улс тэргүүлж байсан бол 2020 оны жагсаалтыг Герман тэргүүлжээ. Сингапур жагсаалтын гуравдугаарт, Швейцарь дөрөвт, Швед тавдугаарт багтжээ. АНУ өнгөрсөн жилийн амжилтаас нэг байр ухарч 9 дүгээрт жагссан бол дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс болох БНХАУ 15 дугаарт багтсан байна.

Словени улс 2019 оны байраасаа 10-аар ахиж 21 дүгээрт жагссан нь энэ оны хамгийн их ахисанд тооцогдож байгаа бол Чили өмнөх оноос 7 байр урагшилжээ. Харин Шинэ Зеланд 2019 оны үзүүлэлтээсээ таван байр ухарсан нь хамгийн муу үзүүлэлтийн тоонд орсон байна.

Блүүмбэргээс үйлдвэрлэлийн хүчин чадал, шинжлэх ухааны хөгжилдөө анхаарч зарцуулж буй хөрөнгө мөнгө, дотоодын том компаниудынх нь хүчин өндөр технологид хандаж буй байдал зэрэг долоон үзүүлэлтээр 200 гаруй улсыг 0-100 оногоор дүгнэж дээрх жагсаалтыг гаргадаг байна.

Ингээд эхний 60 байрт багтсан улсуудыг харъя.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...