Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Дэд хороо дэмжлээ

Олон хоног хойшилсон, сунжирсан УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо дөнгөж сая дүгнэлтээ гаргалаа. Улсын ерөнхий прокуророос Н.Номтойбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг санал нэгтэйгээр дэмжжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийнхөө хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулчих гэж Н.Номтобаяр гишүүнд хэлсэн.

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтийг Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд чуулганы нэгдсэн хуралдаанаар эцсийн шийдвэр гарах учиртай. Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан, улсын нууц задруулсан гэх үндэслэлээр Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирсэн гэдгээ хэлжээ.

УИХ-ын холбогдох байнгын хороод ирэх 7 хоногт хуралдаж халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтийг хэлэлцэнэ. Өмнө нь ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас хууль бусаар зээл авсан, өгсөн гэх үндэслэлээр 5 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурор ирүүлсэн ч УИХ гишүүдээ хамгаалж авч үлдсэн юм. Харин энэ удаад Н.Номтойбаярын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Халдашгүй байдлын дэд хороо ийн дэмжжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нийслэлээс Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэснээ мэдэгдлээ

Яармаг орчмын зэвтэй усны асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд үүрэг...

Чингэлтэй дүүргийн 61 дүгээр сургууль нарны эрчим хүчээр хэрэглээнийхээ тодорхой хэсгийг хангаж эхэллээ

Улаанбаатар хотын дэд бүтцийн төвлөрсөн сүлжээнд холбогдоогүй гэр хорооллын...

Н.Учрал: COP17-гоос хүлээж буй өөрчлөлт бол амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм

Монгол Улсын далбаа Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай...

Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл эхэллээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 2026–2027 оны хичээлийн жилийн...