Т.Аюурсайхан: Ямар тохироо хийх гээд УИХ-ыг хууль зөрчүүлээд байгаа юм бэ

Улсын ерөнхий прокуророос Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д ирүүлээд 6 хоног өнгөрлөө. Хуулиар бол 48 цагийн дотор эцэслэн шийдэх ёстой боловч УИХ хууль зөрччихөөд байгаа юм. Энэ талаар гишүүн Т.Аюурсайхан өөрийн байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр УИХ өөрөө хууль зөрчөөд сууж байж хэрхэвч таарахгүй. УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэзээ хуралдах нь тодорхойгүй байна. Парламентад хамгийн олон удаа сонгогдсон, туршлагатай гэдэг үүднээс Дэд хорооны бүрэлдэхүүнийг сонгодог. Хариуцлагатай байх ёстой гишүүд хариуцлагагүй байна.

Хуульд яагаад 48 цагийн хугацаа зааж өгсөн бэ гэхээр элдэв хөндлөнгийн нөлөөнөөс ангид байлгах, улс төрийн тохиролцоо явахаас сэргийлсэн зохицуулалт. Гэтэл ямар яриа, тохироо хийх гээд асуудлыг удаагаад, хуулиа зөрчөөд байгааг ойлгохгүй байна. Хууль дээдлэх ёсыг УИХ өөрөө үлгэрлэж ажиллах ёстой. Ерөнхий прокурорын саналыг шуурхай шийдвэрлэмээр байна гэв.

1 сэтгэгдэл

  1. Nyamdorj enhtyvshin lyndee enhbold geed yu hiihee medehee baisan hulchgar amitdiig zailuulah cag boljjee.es zyitei eh oronch zorigtoi zaluuchuudiig ayursaihan oyuneredene metiig demjicgeeye

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Ухаж хашаалаад 10 жил болсон Жуковын хөшөөний арын газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Хотын дарга Б.Пүрэвдагва Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо Жуковын музейн...

Москвад томоохон дроны халдлага болж, нефть боловсруулах үйлдвэр шатжээ

Украины талаас явуулсан гэж үзэж буй өргөн хүрээний дроны...

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай...

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...