Монголчууд АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н2 ангиллын визийн хугацааг сунгав

АНУ Монгол Улсын иргэдийн түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх Н2 ангиллын визийн хугацааг 2021 он хүртэл сунгасан байна. Энэ талаар Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.

Монгол Улс 2018 онд анх удаа АНУ-д түр хугацаагаар хөдөлмөр эрхлэх H2 хөтөлбөрт багтсан. АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам 2018 оны 1 дүгээр сарын 18-нд тус улсад H2 ангиллын визээр иргэд нь нэвтрэх эрхтэй орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулснаа албан ёсоор зарлаж, манай улс H2A болон H2B ангиллын виз авах эрх бүхий орнуудын нэг болсон.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 95 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн 15, 16, 17 дугаар хороонд хэрэгжүүлж буй...

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...