Ч.Улаан сайдыг хүлээсэн УИХ хууль зөрчиж, Дэд хороо ирцгүй гацав

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр мөн л ирцгүй гэдэг шалтгаанаар хуралдаж чадсангүй. Австрали улсад албан томилолттой ажиллаж байсан Д.Лүндээжанцан гишүүн ням гарагт эх орондоо ирсэн ч Ч.Улаан сайд Германд яваа ажээ. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааныг иртэл Халдашгүй байдлын дэд хороо хуралдаанаа хийж чадахгүй боллоо.

Энэ хооронд гишүүн Н.Номтойбаяр Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн болон Сангийн сайд нарыг байлцуулах хүсэлт гаргаад амжсан. Түүний энэ саналыг хүлээж авах боломжгүй гэдгийг Ц.Нямдорж гишүүн мэдэгдлээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг  түдгэлзүүлэх санал парламентад ирснээс хойш 48 цагийн дотор шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалт ийн зөрчигдөв.

Улсын ерөнхий прокуророос Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах 3 үндэслэл байгааг албан бичигтээ дурджээ. Н.Номтойбаяр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, УИХ-ын дэд дарга агсан Г.Батхүүгийн хэрэгт худал мэдүүлэг өгсөн зэрэг хэрэгт холбогдуулан шалгах шаардлага байгаа гэж үзжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...