Д.Тогтохсүрэн: Би казино тоглоогүй, зүгээр л үзэж сонирхсон

УИХ-ын дарга Г.Занданшатараар ахлуулсан парламентын төлөөлөгчид Австралид улсад албан томилолтоор ажиллаад ирсэн. Тэнд байхдаа УИХ-ын зарим гишүүн казино тоглосон байж болзошгүй талаар мэдээлэл гарч, гэрэл зураг нийтлэгдсэн юм. Энэ талаар казинод орсон гэх дуулианд холбогдсон УИХ дахь МАН-ын бүлгийн ахлагч  Д.Тогтохсүрэн тайлбар өгөв.

Тэрбээр “Нэгдүгээр сарын 17-нд УИХ-ын гишүүд Сидней хоттой танилцах хөтөлбөртэй байсан. Энэ хүрээнд УИХ-ын гурван гишүүн тус улсад суугаа Элчин сайдтай хамт казино орсон. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан, Австрали дахь Элчин сайд Б.Чулуунхүү бид хэд казиногийн үйл ажиллагаатай танилцаж зочилсон. Бид тоглоогүй. УИХ-аар Казиногийн тухай хууль ороод ирвэл ямар юм байдаг юм байна гэж үзэж сонирхох зорилгоор орсон” гэлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...