Монгол залуус хуванцар хаягдлыг 20 төгрөгөөр авдаг “RVM” машин зохион бүтээжээ

Монгол Улсад жилд дунджаар 20 мянган тонн хуванцрын хаягдал гардаг. Үүний дийлэнх буюу 15 мянган тонныг ундаа усны сав эзэлдэг ажээ. Эдгээрээс ердөө 30 хувийг дахин боловсруулж, үлдсэнийг байгальд хаядаг. Шалтгаан нь олон нийтийн газарт хогийг ангилж хаях сав хангалттай байдаггүйтэй холбоотой. Тэгвэл энэ асуудлыг шийдэж Улаанбаатарт хуванцар хаягдлын ухаалаг цэг байгуулжээ.

Хуванцар хаягдлыг 20 төгрөгөөр авдаг “RVM” машиныг ашиглаж эхэллээ

Энэ хаягдал хүлээн авах “RVM” автомат машиныг Монгол залуус зохион бүтээн үйлчилгээнд нэвтрүүлээд байна.  “RVM” автомат машинаар үйлчлүүлж буй иргэд хуванцар хаягдлынхаа жин болон доторх шингэний үлдцийг бүрэн асган хийснээр тохирсон мөнгөн  дүн бүхий QR кодтой тасалбар авна. Ингээд тус кодыг “Mongol chat” аппликейшнээр уншуулж өөрсдийн дансандаа бэлэн мөнгө болгож авах юм.

Хуванцар хаягдлыг 20 төгрөгөөр авдаг “RVM” машиныг ашиглаж эхэллээ

Энэ автомат машин нь -40 хэмд ажиллах боломжтой, 4G технологи, iCloud программ хангамжтай. Иргэд тус машинд хөнгөн цагаан лааз, ундааны сав, жижиг цаасан хайрцаг хийж бар кодтой билл аваад, бар кодоороо автобусны картаа цэнэглэх боломж мөн бүрдэх юм байна.

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү “Хүмүүс гэртээ, албан байгууллага дээрээ хогоо ангилдаг ч хаана аваачиж өгөх вэ гэдэг нь асуудалтай байдаг. Хоёр дахь түүхий эд авах цэг дээр аваачиж өгөх сонирхол иргэдэд байдаггүй. Хог бол баялаг юм. Гэртээ байгаа нэг ширхэг лааз ч гэсэн эдийн засгийн хувьд үр ашигтай гэдэг утгаараа энэхүү үйлчилгээ нь иргэдэд хэрэгтэй үйлчилгээ болж байгаа” гэв.

Хуванцар хаягдлыг 20 төгрөгөөр авдаг “RVM” машиныг ашиглаж эхэллээ

Уг автомат машин нь хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эдийн найдвартай эх үүсвэр болох юм.

1 сэтгэгдэл

Comments are closed.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хотын залуу дарга 30 жилийн ужгирсан тогтолцоог өөрчлөхөөр ажиллаж байна

Төрийн байгууллагын хүнд суртал иргэдийн амьдралд чөдөр тушаа болдог....

Нийслэлийн замын хөдөлгөөнөөс өдөрт 316-1800 том оврын автомашиныг гаргах боломж бүрдэнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.08.13/ стратегийн ач...

“Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд нэгдсэн залуус Д.Сүхбаатарын талбайг угаалаа

Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулж илүү цэвэрхэн, тухтай орчныг...

ЦЕГ: Ховдод алга болсон 10 настай охины цогцос олдсон гэх мэдээлэл ХУДАЛ

Цагдаагийн байгууллагаас "Ховд аймгийн Буянт сумын нутагт 10 настай...