Цогтцэций сумын иргэдийг жижиг дунд бизнесийн сургалтад хамруулжээ

“Эрдэнэс-Тавантолгой” 2019 оны 11 дүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэд өрхийн амьжиргааг дээшлүүлж, орлого нэмэгдүүлэх “Жижиг дунд бизнесийн санхүүгийн ур чадвар” сэдэвт 16 цагийн сургалтыг Санхүү эдийн засгийн их сургуулийн “Тасралтгүй боловсролын төв”-тэй хамтран зохион байгууллаа. Сургалтад амжилттай оролцогчдод гэрчилгээг өнгөрсөн амралтын өдөр гардуулсан бөгөөд 2019 оны сургалтын үйл ажиллагааны үр дүнг ярилцах арга хэмжээнд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Үйлдвэрлэл, уул уурхай хариуцсан дэд Г.Дэлгэрбаяр, Салбарын орлогч захирал М.Мянганжадамба, Цогтцэций сумын засаг дарга О.Бадарч, Тамгын газрын дарга Б.Ууганцэцэг болон албаны бусад хүмүүс оролцлоо.
 2019 онд бизнес эрхлэгчдэд мэдлэг олгох сургалтад орон нутгийн 204 иргэн, “Уурхай миний нүдээр” оюутны уурхайтай танилцах хөтөлбөрт 20 оюутан, “Говийн ирээдүй” мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад ерөнхий боловсролын сургуулиудын 9-12-р ангийн 214 сурагч тус тус хамрагджээ.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...