“Эрдэнэс-Тавантолгой”, “Эрдэнэт” үйлдвэрүүд харилцан туршлага солилцож байна

“Эрдэнэс-Тавантолгой” ХК болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хооронд энэ оны 6 дугаар сард  байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Монголын уул уурхайн салбарын чадавхаа дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэх, харилцан мэдлэг, мэдээлэл солилцох, шилдэг арга туршлагаасаа хуваалцах зэрэг чиглэлээр хоёр талын мэргэжилтнүүд хамтран ажиллаж байна.
Энэ дагуу “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн төв оффисийн Захиргаа, удирдлагын хэлтсээс  өнгөрсөн наймдугаар сараас эхлэн компанийн ажилтнуудыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ- тай танилцаж,  туршлага судлах төлөвлөгөөт ажлыг зохион байгуулж байна.
Цаашид дээрх ажил үргэлжлэх бөгөөд энэ сарын 4-ний байдлаар  салбараас 98, төв оффисоос 12 ажилтан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, харилцан туршлага судлаад байгаа юм.
Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, удирдлага, хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулах, шинэ техник, технологи нэвтрүүлэх зорилгоор  155 ажилтнаа 16 удаагийн ээлжээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай танилцуулахын дээр 30 хүний бүрэлдэхүүнтэй  урлагийн тоглолтын баг бүрэлдэхүүнийг 6 удаагийн ээлжээр  ажиллуулах төлөвлөгөө гаргаад байгаа аж.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...