Гагнуурчдын ур чадварын улсын аваргууд тодорлоо

“Монголын материал судлал гагнуурын нийгэмлэг” ТББ аас хоёр жил тутам  зохион байгуулдаг гагнуурчдын ур чадварын улсын аварга шалгаруулах 5 дахь удаагийн тэмцээн шинэ оны босгон дээр амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээн цахилгаан гагнуур, хагас автомат, аргон, хийц буюу эцсийн бүтээгдэхүүн угсрах гэсэн 4 төрөлд нийт 32 байгууллагын 165 гагнуурчин оролцлоо.

Энэ жилийн тэмцээнд оролцогчид анх удаа хийцийн төрлөөр ур чадвар сорьж, “Panasonic”, “Kemppi”  зэрэг гагнуурын хамгийн сүүлийн үеийн аппарат  болон БНСУ-ын “CHO SUN”  брэндийн электродууд  дээр ажилласнаараа онцлогтой байв.

Төрөл тус бүрд медаль хүртсэн оролцогчдыг танилцуулбал:

  • Цахилгаан гагнуур / 74 гагнуурчин /
  1. 1. Х.Бямбажав “MCS” ХХК
  2. 2. Ж.Жанлав-Ойдов “Оюутолгой” ХХК
  3. 3. М.Ганхуяг “ДЦС-3” ТӨХК
  • Хагас автомат / 37 гагнуурчин /
  1. 1. Б.Өлзийбуян “Хасу-Мегаватт” ХХК
  2. 2. М.Ганхуяг “ДЦС-3” ТӨХК
  3. 3. Б.Занданбат “Гурванмөнх” ХХК
  • Аргон гагнуур / 39 гагнуурчин /
  1. 1. С.Баасанхүү “Хасу-Мегаватт” ХХК
  2. 2. Ж.Жанлав-Ойдов “Оюутолгой” ХХК
  3. 3. Т.Оюун-Эрдэнэ “Хасу- Мегаватт” ХХК
  • Хийц эцсийн бүтээгдэхүүн / 15 гагнуурчин /
  1. 1. Д.Нямрагчаа “Хасу-Мегаватт” ХХК
  2. 2. Т.Оюун-Эрдэнэ ”Хасу-Мегаватт” ХХК
  3. 3. Ж.Жанлав-Ойдов “Оюутолгой” ХХК

Мэргэжлийн ур чадварын тэмцээнд оролцогчдын хамгийн залуу нь 17, ахмад нь  47 настай байсан юм. Мөн Дэлхийн ур чадвар /WORLDSKILLS competition/-ын тэмцээнүүдийн оролцогчид ур чадвараа сорьсон нь тэмцээнийг улам сонирхолтой болголоо.

Төрөл тус бүрийн эхний 3 байр эзэлсэн гагнуурчдыг 300.000-900.000 төгрөгөөр шагналаа. Мөн 2020 онд БНХАУ-д болох олон улсын гагнуурчдын ур чадварын “ARC CUP-2020” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга...

Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...