Харшийн сүлд модны наадмыг 38 дахь жилдээ зохион байгуулна

Найрамдал цогцолбор нь цасан цагаан нөмрөгөө нөмрөөд, ганган ногоон гацуураа засаад, амттай сайхан баярын зоогоо бэлдээд дуу хуур, баяр хөөр, гэнэтийн бэлгүүдээр дүүрэн гайхамшигт нэгэн өдрийг хүүхэд багачууддаа бэлэглэхэд бэлэн болжээ. Хүүхдийн гүрэнт улс Найрамдал зуслан хүүхэд, багачуудын хүсэн хүлээдэг Харшийн сүлд модны наадмаа энэ жил 38 дахь удаагаа 12 сарын 19-25-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Найрамдал зуслан 1981 оноос хойш жил бүрийн өдийд Харшийн сүлд модны наадмаа зорин ирсэн хүүхэд багачууддаа зориулан цэвэр агаарт өртөөчилсөн тоглоом, хөтөлбөрт бүжгийн цэнгүүн, баярын зоог, харшийн тоглолт, амтат бэлэг зэргээр үйлчилдэг уламжлалттай. Харшийн сүлд модны наадам энэ жил “Ам цагаан хулгана аз жаргалын эрэлд мордсон нь” нэртэйгээр зохион байгуулагдаж, өвлийн өвгөн, цасан охидтойгоо зочилж, үлгэрийн баатрууд амилуулах нь.

Наадамд Монгол орны өнцөг булан бүрээс үе тэнгийн хүүхэд багачуудаа авъяас билгээрээ манлайлсан урлагийн авъяаслаг хүүхдүүд уран бүтээлчид оролцдог. Энэ удаа ч мөн адил олон улсын, үндэсний наадмуудад амжилт гаргасан болон аймаг, орон нутгийн урлагийн авъяаслаг хүүхдүүд оролцож байгаа бөгөөд хамтдаа баярлан цэнгэх найзуудаа урин залж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...