НДШ-ийг нэмсэн шийдвэрт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авна

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан.

Тодруулбал, Ерөнхийлөгчийн хоригт тусгасан дөрвөн асуудалд 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээ, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулах тухай зүйл, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг хоёр хувиар нэмэгдүүлснийг, Ирээдүйн өв сангийн тухай хуульд оруулсан өөрчлөлтөд тус тус хориг тавьсан.

Уг асуудлыг өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцээд Ерөнхийлөгчийн хоригийн гурвыг нь хүлээж авахгүй харин нэгийг хүлээн авахаар болсон талаар мэдээлэл хийлээ. Тухайлбал, Нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг хоёр хувиар нэмэгдүүлэхийг хориглосон Ерөнхийлөгчийн хоригийг эрх баригчид хүлээн авах нь зүйтэй гэж үзжээ. Харин Өмгөөллийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахаас татгалзжээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...