“Эрдэнэт” үйлдвэрээс гавьяат уурхайчин төрлөө

 Т Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар манай үйлдвэрийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дарга Я.Пүрвээ Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдэг хүртлээ.
Тэрээр  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т 20 жил ажиллахын зэрэгцээ, “Монголросцветмет” ТӨҮГ-т 13 жил, уул уурхайн салбарт 35 жилийн туршлага хуримтлуулсан чадварлаг инженер юм.
Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Я.Пүрвээ нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т катодын зэс үйлдвэрлэх “Эрдмин” компанийн төсөл болон Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн концепци, үндсэн чиглэл боловсруулах зэрэг томоохон төслүүд дээр ажиллаж байна.
Ийнхүү Үндэсний их баяр наадмын босгон дээр Эрдэнэт үйлдвэрээс шинэ гавьяат төрж, уурхайчин хамт олны баяр дээр баяр нэмлээ. Эрдэнэт үйлдвэрийн хамт олон дундаас 1973 оноос хойш төрсөн 45-дах гавьяат нь Я.Пүрвээ болж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...