Молибдены баяжуулалтын шинэ шугам барьж байна

Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах үйлдвэрийн Нунтаглан баяжуулах хэсэгт  бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Хамгийн том бүтээн байгуулалтын ажил нь молибдены баяжуулалтын шинэ шугам барих ажил бөгөөд гүйцэтгэгчээр “Эрдэнэт Лайт” компани ажиллаж барилгын суурийн ажлыг дуусгаад байна. Наймдугаар сарын нэгнээс эхлэн барилгын үндсэн багануудыг барих ажил эхэлнэ. Молибдены баяжуулалтын шинэ шугам барих ажил одоогоор 15 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ бүтээн байгуулалтын ажил он дуустал үргэлжилж ашиглалтад хүлээн авах юм.
Эдгээр бүтээн байгуулалтын ажилд Эрдэнэт үйлдвэрийн Засвар, угсралтын цех, Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсэг, ХМТАЦ-ийн хамт олон оролцож байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...