Олон улсын ур чадварын тэмцээнд монгол инженерүүд алт, мөнгөн медаль хүртжээ

Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-ын “Бүх Хятадын Цахилгаан түгээх сүлжээ” корпорацаас Бээжин болон Шандунь мужийн Жинань хотноо олон улсын эрчим хүчний салбарын инженерүүдийн дунд ур чадварын тэмцээнийг 2019.11.27-12.03-ны өдрийн хооронд амжилттай зохион байгууллаа. Цахилгаан тоноглол угсрах гурван төрөлт тэмцээнд БНХАУ, ОХУ, Монгол, Беларусь, Казахстан, Узбекистан, Азербайжан, Тажикстан, Афганистан, Киргиз, Шри-Ланк, Камбож, Турк, Армен зэрэг 14 орны 40 гаруй инженер өрсөлдсөн.

Инженерүүд сугалааны дагуу гурван бүлэгт хуваагдан нэг фазын цахилгаан тоолуур солих, гурван фазын гурван утаст болон дөрвөн утастай цахилгааны тоолуурт дүн шинжилгээ хийх, гурван фазын цахилгаан тоолуурын холболт хийх төрөлд тус тус ур чадвараараа өрсөлдөж, нийлбэр дүнгээр шилдгүүдээ тодруулсан юм.

Монгол Улсыг төлөөлөн Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн дарга Д.Батзоригийн удирдлага дор цахилгааны хэлтсийн мэргэжилтэн Г.Мөнхтөр, Эрчим хүчний хөгжлийн төвийн Захиалагч, хяналтын хэлтсийн дарга Л.Батхүү нар оролцсон юм. Гурван төрлийн нийлбэр дүнгээр Эрчим хүчний хөгжлийн төвийн Захиалагч, хяналтын хэлтсийн дарга Л.Батхүү алт, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Цахилгааны хэлтсийн мэргэжилтэн Г.Мөнхтөр мөнгөн медаль тус тус хүртэж, багийн дүнгээр 3-р байранд бичигдсэн бахдам амжилт үзүүллээ.

Олон улсын эрчим хүчний салбарын инженер, ажилчдын харилцаа холбоог сайжруулах, туршлага солилцох замаар мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой энэхүү тэмцээнийг цаашид жил бүр уламжлал болгон байгуулахаар төлөвлөж байгаа гэдгийг шагнал гардуулах ёслолын үеэр цохон тэмдэглэлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...