Гэр хорооллыг ногооруулахад улс төрийн хоёр нам хамтран ажиллахаар боллоо

Гэр хорооллыг хөгжүүлж, ногоон болгох зорилго бүхий “Гэр хороолол ногоон хөгжил” хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр Гэр хороолол хөгжлийн нам, Монголын ногоон намтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм. Улс төрийн намууд гэр хорооллын газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь хамгийн зөв шийдэл гэдгийг хэлэлцүүлгийн үеэр онцолж байлаа. Харин газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах төр, засгийн оновчтой бодлого байхгүй бөгөөд эрх мэдэлтнүүд өөрсдийн бизнесийг хөгжүүлэхийн тулд иргэдийн газрыг булаах тухай ярьж байгааг Гэр хороолол хөгжлийн намын дарга Б.Батсүх онцолсон юм. Гэр хороолол хөгжлийн нам газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого барьж байгаа ажээ.

Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг нь иргэдийн газрыг авч, өндөр байшин барьж, бизнес хийх биш. Харин иргэд байгаа газраа дэд бүтцэд холбож, газраа барьцаалан зээл авч, амины орон сууц, хаус барьж ая тухтай амьдрахын зэрэгцээ жижиг, дунд үйлдвэр эрхэлж бизнес эрхлэх нь газраа эдийн засгийн эргэлтэд оруулах арга гэдгийг хэлэлцүүлгийн илтгэгчид онцолж байлаа. Иргэд рүү чиглэсэн энэ бодлогын үүднээс Гэр хороолол хөгжлийн нам, Монголын ногоон намтай хамтарч ажиллахаар болсон байна.

Энэхүү хамтран ажиллах санамж бичиг нь хоёр намын сонгуульд эвсэж оролцох эхлэл нь болж мэдэх юм. Энэ талаар Гэр хороолол хөгжлийн намын дарга Б.Батсүх “Гэр хороолол хөгжлийн нам иргэдийн хашааны газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, өөрсдөө ажлын байраа бий болгох, орон сууц барих боломжийг хангах шаардлага тавьсаар дөрвөн жил болж байна. Харин төр, засаг энэ боломжийг хаасаар ирсэн. Энэ талаар Монголын ногоон намтай хамтран ажиллах ойлголцолд хүрсэн учраас өнөөдөр санамж бичиг байгуулж байна. Бид гэр хорооллыг ногоон болгох ажилд ханцуй шамлан орж байна. Цаашид хоёр нам сонгуульд эвсэж оролцоно” гэлээ. 

Мөн энэ үеэр Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч “Гэр хорооллын иргэдийн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахад сард нэг сая төгрөгийн орлоготой байх боломжтой судалгаа бий. Гэр хорооллыг хөгжүүлэх бодлогыг барьж буй нэг нам нь Гэр хороолол хөгжлийн нам. Мөн залуучууд ихтэй учраас залуучуудаа гаргах үүднээс тус намтай хамтрах ажиллахаар боллоо” гэв.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ

Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой...

Онцгой байдлын алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа

Онцгой байдлын алба байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол...

Танилц, энэ бол ирэх сонгуулийн саналын хуудас

... Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 54 дүгээр тогтоолоор...

Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай...