Эдгээрийг эмэгтэйчүүд зохион бүтээсэн гэдгийг та мэдэх үү?

Эрчүүдийн,  эрэгтэй  эрдэмтдийн бүтээсэн,  санаж сэдсэн олон ажлыг бид мэднэ. Тэгвэл ажил хөнгөвчилсөн, одоо хүртэл ашиглаж байгаа олон шинэ санаа оновчтой бүтээлийг бүсгүйчүүд бүтээж байжээ.

ЦААСАН УУТ

1868 онд Маргарет Найт гэх эмэгтэй цаасан уутыг анх зохион бүтээжээ.

ХОГИЙН САВНЫ ГИШГЭЖ ОНГОЙЛГОГЧ ПЕДАЛЬ

1900-аад оны эхээр Лилиан Гилберт гэх бүсгүй энэхүү бие амар онгойлгох педалийг бүтээжээ. Тэрээр хөргөгчний хаалганы доторх тавиур,  бөглөө онгойлгогчийг мөн зохиосон байна.

АВТОМАШИНЫ ШИЛ АРЧИГЧ 
Жолооч нарт хамгийн их  хэрэг болдог шил арчигчийг 1903 онд Мэри Андерсон гэх эмэгтэй зохион бүтээжээ. Кадиллакынхан автомашин бүртээ анх энэ шил арчигчийг авч тавьж хэрэглээнд нэвтрүүлж байв.

УС НЭВТЭРДЭГГҮЙ ЖИВХ

Марион Донованы бүтээсэн ус гадагш нэвтрүүлдэггүй живхний санаа ирээдүйд олон мянган  ээж аавын ажлыг  хөнгөвчилжээ. Тэрээр 1951 онд гадна талдаа ванны хөшигний материалтай живхийг бүтээж зарсан  бөгөөд удалгүй Кэко корпорацид  патентаа нэг сая ам доллараар зарсан  байна. Ингээд 1961 онд бидний мэдэх Pampers хэрэглээнд нэвтэрсэн байна.

АВТОМАТ АЯГА ТАВАГ УГААГЧ

 Усны өндөр даралт,  ус халаагч, нааш цааш  нь хөдөлгөх дугуйтай аяга таваг  угаагчийг 1886 онд Жозефин Кочрэйн бүтээжээ. Сонирхолтой нь тэрээр  өөрөө энэ аяга таваг угаагчаа нэг ч удаа хэрэглэж байгаагүй бөгөөд үйлчлэгч нартаа зориулж бүтээсэн гэнэ шүү.

МОДОН ШООТОЙ ҮСЭГ 

Хүүхдүүдийн уншиж сурах явцыг сонирхолтой болгох зорилгоор дээрээ үсэг бүхий модон шоог 1882 онд Аделин ДТ Уитни бүтээж байжээ.

ДУГУЙ ХӨРӨӨ 

Заавал  хоёр хүн хамсч байж хоёр талаас нь татаж ажиллуулдаг хөрөөг ийм болгож ажил  хөнгөвчлөх санааг анх Табита Баббит гэх бүсгүй сэджээ.

НАРНЫ ЗАЙН ХУРААГУУРТАЙ БАЙШИН

Биофизикч Мариа Телкесийн гэр хамгийн анхны 100 хувь нарын зайн хураагуураар  дулаанаа шийдэхийг оролдсон байшин  байв. Тэрээр гурван өвөл ийм халаагуураар  байшингаа халаажээ.

КОМПЬЮТЕР

Компьютерийн шинжлэх ухаанд Грейс Хоппер гэх бүсгүйн нэр тод бичигдэх ёстой. Тэрээр Ховар Алкэйны хамт 1944 онд нэг өрөөний хэмжээтэй, 5 тонн жинтэй анхны компьютерийн загварыг гаргаж байв. Тэрээр үг үсгийг  компьютерт суулгах программ болон бусад программын тохируулгыг хийжээ.

УНТЛАГЫН ӨРӨӨНИЙ КОМ

Бага зайтай унтлагын өрөөнд бүгдийг эвтэйхэн шийдэх зай хэмнэсэн шийдлийг Сара Гүүд гэх африк гаралтай америк бүсгүй бүсгүй 1885 онд зохиожээ.

НОХОЙНЫ СУНАДАГ УЯА

Нью Йорк хотын иргэн Мэри Эй Дэлэни 1908 онд нохойндоо зориулж ийм уяа  зохиож байжээ. Нохойгоо хяналтаасаа алдахгүйгээр түүндээ эрх чөлөө өгөх  гэсэн хүсэл  нь түүнийг ийм зүйл  сэдэхэд  хүргэсэн  байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...