Нийслэлийн төсөв: Авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэхээр шийдлээ

Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчдийн ээлжит XXIX хуралдаан сая өндөрлөлөө. Хуралдаанаар “Нийслэлийн 2019 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, нийслэлийн ИТХ-ын 2019 оны 26/23 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай”, “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцсэн юм.

Нийслэлийн ИТХ дахь  АН-ын бүлгээс Төв цэнгэлдэх хүрээлэнг хувьчлалаас хасах гэр хорооллын дахин төлөвлөлтийн болон Ахмадын орон сууцны хөтөлбөрийн санхүүжилтийг нэмэх зэрэг таван саналыг гаргаад, авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлэхийг эсэргүүцэж байсан. Гэвч НИТХ-ын төлөөлөгчдийн дийлэнхийн саналаар авто зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэхээр  болжээ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газрыг дуудлага худалдаагаар зарахаар болсон байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Японд дадлагажигчаар ирсэн монголчууд архидаж, танхайрчээ

Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга...

Нөхөн сонгууль-2025: Нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгаарай

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2025 оны нөхөн сонгууль...

Нөхөн сонгуулийн саналын хуудасны загварыг баталжээ

Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны 6 дугаар сарын 7-ны...

Трамп, Илон Маск хоёрын нөхөрлөл нуржээ

Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гаригт тэрбумтан Илон Маскийн компаниудтай...