“Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая” нээлттэй өдөрлөг болно

“Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая” боловсролын нээлттэй үйл ажиллагааг энэ сарын 30-ны өдрийн 09:00-18:00 цагт Тусгаар тогтнолын ордонд болно. “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл” НҮТББ-аас санаачлан Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо” ТББ-тай хамтран тус өдөрлөгийг хоёр дахь удаагаа зохион байгуулах ажээ.

Тус үйл ажиллагаа нь гадаадад болон эх орондоо тэтгэлэгтэй суралцах, гадаад оронд суралцаж байгаа болон суралцаж төгссөн салбар бүртээ манлайлагч залуучууд өөрсдийн мэдлэг чадвар, туршлагаасаа хуваалцан, орон орны боловсролын тогтолцоо, тус улсад суралцахад анхаарах зүйлс, хоёр улсын харилцаа гэх мэт олон талын зөвлөгөө, мэдээллийг өгдгөөрөө онцлог. Мөн үйл ажиллагааны үеэр мэргэжлээ хэрхэн зөв сонгох, карьер төлөвлөлтийг хэрхэн хийх зөвлөгөө, мэдээллийг өгөх юм.

Энэ удаагийн “Гадаадад тэтгэлэгтэй суралцацгаая” боловсролын нээлттэй үйл ажиллагааг Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Гадаад харилцааны яам, Нийгмийн ардчилал Монголын Оюутны холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа бөгөөд “Монгол Оюуныг Монголын төлөө” уриан дор болох гэж байна.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...