Нийслэлийн цахилгаан хэрэглэгчдэд 24 цагаар үйлчлэх шуурхай бригад ажиллаж эхэлжээ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлан, гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн хэрэглээний тарифыг тодорхой хязгаартайгаар 100 хувь хөнгөлсөнтэй холбогдуулан хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах, гэмтэл тасралт гарсан үед цахилгаан хангамжийг түргэн хугацаанд сэргээх зорилгоор ажлын бус өдөр болон шөнийн цагаар ажиллах шуурхай ажиллагааны нэмэлт бригадуудыг энэ долоо хоногоос гаргаж эхэллээ.

Баруун болон Зүүн түгээх төвүүдээс гарч буй нэмэлт бригадууд нь шугам сүлжээ тоноглолд гарсан гэмтэл саатлыг богино хугацаанд сэргээн засварлах, Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдийн бригадууд хэрэглэгчдийн дуудлагыг барагдуулах үүрэгтэйгээр ирэх оны хоёрдугаар сарыг дуустал 24 цагийн турш ажиллана.

Түүнчлэн цахилгаан эрчим хүчний өвлийн их ачаалал эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК шугам сүлжээ тоноглолын хэвийн найдвартай ажиллагааг хангахад онцгой анхаарч, нийт ажилтныг сахилга хариуцлагын өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэх зэрэг зохион байгуулалтын бусад арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...