Гахайн шүүрхий мах идсэнээс тархи нь өтжээ

46 настай хятад залуугийн тархинд өт үүрлэснийг БНХАУ-ын Зэйжанг их сургуулийн  эмнэлэг өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ. Тодруулбал тэрээр, сарын  өмнө халуун  тогооны газар хонь болон гахайн шүүрхийдүү мах  идсэн бөгөөд түүнээс хойш хэдхэн хоногийн дараагаас толгой нь тэсэх аргагүй өвдөж, шөнө нь татаж унаснаар хамт ажилладаг хүн нь эмнэлэгт залууг аваачсан байна. Ингээд MRI зургаар  түүний тархинд маш олон тооны өт байгааг илрүүлжээ.

Teen dies of tapeworm larvae infestation in the brain

Гахай, болон үхрийн мах нь өтний авгалдай, шимэгчтэй байсан  гэж эмч нар  дүгнэсэн бөгөөд хоолоо дөнгөж буцалгаад идсэн гэж залуу ярьсан байна. Эмчилгээ хийгдээд залуугийн толгойн өвчин намдаж биеийн байдал  харьцангуй дээрдэж байгаа ажээ.

Unusual symptoms pointing to brain cancer turned into something completely different

Шимэгч, авгалдайтай мах идсэн тохиолдолд тэр нь нарийн гэдсэнд өсч томрон өт болоод хүний биеийн булчин болон тархинд очиж үүрлэн амьдардаг  байна. Гахай олноор тэжээдэг, ариун  цэврийн байдал сайнгүй орон нутгийнханд иймэрхүү өвчлөл олноор тохиолддог талаар CNN мэдээлжээ.
spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно

Арьс, шир, ноос, ноолуур, адууны дэл, сүүл, сэв, хялгас...

Ц.Сандаг-Очир: “COP17” байгууламжийг энэ сарын 15-нд НҮБ-ын хамгаалалтад хүлээлгэж өгнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Байгаль орчин,...

Д.Ихбаяр: Суррон, скүүтер, мопедын хөдөлгөөнд хязгаарлалт хийж, шалгалтыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) ээлжит хуралдааныг хааж НИТХ-ын...