Хямдрал нэрийн дор үйлчлүүлэгчдээ хохироовол 5 сая төгрөгөөр торгоно

Олон нийтийн баяр, тэмдэглэлт өдрүүдийг угтан хямдралтай худалдаа, үйлчилгээ явуулдаг байгууллагуудад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас зөвлөмж хүргүүллээ. “Хямдралтай худалдаа” гэх нэрийн дор иргэдийг хохироовол байгууллага аж, ахуйн нэгжид таван сая төгрөгийн торгууль ногдуулдаг байна.

Иймээс “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль”, “Зар сурталчилгааны тухай хууль”-д заасан заалтуудыг хэрэгжүүлж ажиллахыг ШӨХТГ-аас  бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулав. Хэрэглэгч барааны талаар үнэн зөв, сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй бөгөөд үйлдвэрлэгч, худалдагч , гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглодог аж.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Зарим төрлийн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газар олгоно

Арьс, шир, ноос, ноолуур, адууны дэл, сүүл, сэв, хялгас...

Ц.Сандаг-Очир: “COP17” байгууламжийг энэ сарын 15-нд НҮБ-ын хамгаалалтад хүлээлгэж өгнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Байгаль орчин,...

Д.Ихбаяр: Суррон, скүүтер, мопедын хөдөлгөөнд хязгаарлалт хийж, шалгалтыг эрчимжүүлнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) ээлжит хуралдааныг хааж НИТХ-ын...