Ус сувгийн удирдах газрын дэргэдэх “ДУСАЛХҮҮ” цэцэрлэг нээлтээ хийлээ

Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд Гадаадын иргэн харъяатын газар, СУИС, УСУГ гэсэн байгууллагууд байгууллагын дэргэдэх цэцэрлэг нээж ажилчдын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгогдож байна.

Албан байгууллагын дэргэдэх цэцэрлэг байгуулагдсанаар тухайн байгууллага ажиллагсдынхаа нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэж, тогтвор суурьшилтай ажиллах хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх болон ажиллах бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талтай.

Өнөөдөр Баянзүрх дүүргийн улсын тэргүүний 61 дүгээр цэцэрлэгийн салбар бүлэг Ус сувгийн удирдах газрын ажилтан, алба хаагчдын хүүхдүүдийг хамруулах 3 бүлэг, 100 хүүхдийн хүчин чадалтай байгууллагын дэргэдэх “Дусалхүү” цэцэрлэг хичээлийн шинэ байрны нээлт хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, БЗД-ийн Засаг даргын орлогч Д.Уламбаяр, УСУГ-ын дарга Ц.Төрхүү болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Т.Ариунзаяа “Айчи-Нагоя 2026” Азийн наадмаас мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд өрсөлдөж...

Нийслэлийн 265 мянга гаруй хүүхдийг эрүүл мэндийн эрт илрүүлэгт хамруулна

Нийслэлийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй хүүхдүүдийг эрүүл...

Барилдах эрх түдгэлзүүлсэн 29 үндэсний бөхийн тамирчны нэрсийг зарлалаа

Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага нь 2026 оны 10...

Ахмад настнуудын 70 гаруй хувь нь нийслэлд амьдарч байна

Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг ахмадын баярын өдөр...