З.Энхболд: Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн хэсэгт Ерөнхийлөгч хориг тавина

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон 2020 оны улсын төсвийн тухай хуульд төрийн тэргүүн хориг тавих эсэх талаар тодруулав.

Тэрбээр “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дэх давхар дээлтэй дөрвөн сайдын заалтад хориг тавих тухай яригдаж байгаа. Гэхдээ УИХ-д хоригийг хүлээж авах бүрэлдэхүүн байгаа эсэхийг судалж байна. Хүлээж авахааргүй бол хориг тавихгүй. Зөвхөн дөрвөн сайдын асуудал дээр л хоригийн асуудал яригдана. Бусад заалтыг дэмжиж байгаа.

Төсвийн тухай хууль дахь Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх заалтад хориг тавихаар болсон. Одоо бэлдэж байна. УИХ-аас 2020 оны төсвийн тухай хууль эцэслэгдэж ирээгүй байна. Ирээд тав хононо. Нийгмийн даатгалын шимтгэлийн 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх хоёр хувийн нэмэгдэл дээр хориг тавина. Түүний өмнөх гурван хувийн нэмэгдэл өнгөрсөн учраас хориг тавих боломжгүй. Тэгэхээр 25 хувь болох шимтгэлийн хоёр хувь дээр хориг тавих гээд бэлтгэж байна” гэлээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгож, их цэвэрлэгээ хийнэ

Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэвэр усны 75 хувийг...

“Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 саяар торгосон торгуулийг хүчингүй болгов

Нийтийн албан тушаалтан Н.Ганхуяг нь “Зургийг маань зөвшөөрөл авахгүйгээр...

Улаанбаатарыг УГААНА

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн...

Хотын дарга Б.Пүрэвдагвын хүүхдийн эрхийн мэдрэмжтэй шийдвэр

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва ажлаа авсан даруйдаа хамгийн түрүүнд...