Х.Амгаланбаатар: Иргэдийнхээ халаасыг сэгсэрсэн 2020 оны төсвийн хуульд Ерөнхийлөгч хориг тавих ёстой

МҮЭХ-ноос өнөөдөр эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны Улсын хэлэлцээрт тусгасан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардал, цалин хөлс зэрэг асуудлын хэрэгжилтийг шаардах, нийгмийн даатгал нэмэгдүүлж байгааг эсэргүүцэх, Тэтгэврийн болон Эрүүл мэндийн даатгалын хүртээмж, үр өгөөжийг нэмэгдүүлэх, “Капитал” банкинд хадгалуулсан гэх татвар, шимтгэл төлөгчдийн мөнгийг яаралтай барагдуулах, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн Үндэсний гурван талт хороог яаралтай хуралдуулах зэрэг шаардлагыг жагсагчдын зүгээс тавьж, Сангийн яамны холбогдох мэргэжилтэнд шаардлагыг хүлээлгэн өгсөн юм.

Энэ үеэр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ “2020 оны улсын төсөвт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг огт тусгасангүй. Ингэснээр хувийн  болон төрийн төсөвт байгууллагуудад үйлдвэрлэлийн осол гарч, хүний амь нас, эрүүл мэнд хохирох үед ямар нэгэн үйл ажиллагаа явуулах санхүүгийн эх үүсвэр байхгүй болж байна гэсэн үг. Энэ хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой. Хуулиар бол төсөвт тусгаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг аливаа үйл ажиллагаанд зарцуулах үүрэгтэй байдаг. Хоёрдугаарт нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс дахин хоёр хувиар нэмэгдүүлж байгаа шийдвэрийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос удаа дараа сануулсан. Харамсалтай нь шимтгэлийн хэмжээг улсын төсөвт нэмэгдүүлж тусгалаа.

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлж буй шийдвэрээ салбарын сайд нь тайлбарлахдаа “Улсын төсвийн алдагдлыг бууруулахын тулд нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх зайлшгүй нөхцөл байдал үүслээ” гэдэг хариуцлагагүй мэдээллийг хийсэн. Алдагдлыг нөхдөг гарц нь нийгмийн даатгалын шимтгэл биш. Нийгмийн даатгалыг төлөх үү, үгүй юу гэдэг нь даатгуулагчийн бүрэн эрхийн асуудал. Монгол Улсын 2020 оны төсөв нь Үндсэн хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох нийгмийн даатгалын тухай багц хуулийг ноцтой зөрчсөн учраас УИХ, Засгийн газар хариуцлага хүлээх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч 2020 оны төсвийн тухай хуульд хориг тавихыг хүсэж байна” гэв.

Жагсагчид холбогдох яаманд өгсөн шаардлагын хариугаа энэ сарын 18-нд авах бөгөөд хэрэв шаардлагад хариу өгөхгүй бол улс даяар жагсана гэдгийг Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны зүгээс мэдэгдсэн юм.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...