Генерал Б.Баярмагнай юуны учир тэмцлээсээ хөндийрч, няцах болов?

Монголын үндэсний фронтын Удирдах зөвлөлийн гишүүн генерал Б.Баярмагнай фэйсбүүк хуудастаа “Миний бие ар гэрийн шалтгаанаар Монголын үндэсний фронтын ажлаас удаан хугацаагаар хөндийрч байгааг үүгээр мэдэгдье. Монголын үндэсний фронтыг төр, ард иргэд хүлээн зөвшөөрөгдөх хүртэл хэмжээнд цуг явсан нөхдөдөө баярлалаа” хэмээн бичжээ.

Тус ТББ-ынхан олон нийтийн итгэлийг нэгэнт алдсан УИХ-ыг хугацаанаасаа өмнө тарахыг шаардаж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм. Монголын үндэсний фронтын ард Ерөнхийлөгч Х.Баттулга байна гэсэн хардлага байнга гардаг. Харин тэгтэл Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд төрийн тэргүүн Б.Баярмагнай гэдэг генералыг таних ч үгүй. Түүнийг генерал хувцастайгаа дахин улс төр хийвэл цолыг нь хураана гэж мэдэгдсэн.

Б.Баярмагнай генерал яагаад гэнэт ийм огцом мэдэгдэл хийсэн талаараа одоогоор ямар нэг тайлбар хэлээгүй байна. Зарим хүн Монголын үндэсний фронтынхон баасан гарагт болсон жагсаалын дараа хоорондоо эв эвдрэлцсэн, ббайр суурь зөрчилдсөн хэмээн хэлж байна. Нэр бүхий хүмүүс шууд хүчирхийлэлд уриалан дуудсан нь хоорондоо зөрчилдөх шалтгаан болсон гэж эх сурвалж мэдээллээ.

Цахим орчинд түүний талаар янз бүрийн сэтгэгдэл хөвөрч байна. Генерал хүн тулааны өмнө цэргүүдээ орхиод зугтлаа гэж зарим нь буруутгаж байхад нөгө хэсэг нь яаж ч мэдэх хүмүүстэй хол замд ганзага нийлэхгүйгээ эртхэн ойлгож хөндийрсөн нь харин ч сайн болжээ гэх мэтээр бичжээ. Юутай ч ирэх 7 хоногт яг юу болсон нь илүү тодорхой болох нь ээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах...

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өрийн дарамтыг бууруулж чадсаныг “Moody’s” онцоллоо

Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг Монгол Улсын...

Б.Жавхлан: Төсвөөс 1.2 их наядыг танавал алдагдалгүй болно

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон хамт...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн...