Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Э.Батбаярыг томилжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Энхээгийн Батбаярыг томилов.

Энэ үеэр Шүүхийн зөвлөлийн даргаар томилогдсон Э.Батбаяр Үндсэн хуульд заасан шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, бусад хуульд заасан чиг үүргээ хариуцлагатай хэрэгжүүлэхээ илэрхийлэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг ерөнхий зөвлөлийн гишүүд дотроосоо нэр дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, гишүүдийн олонхын санал авсан хүнийг санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог юм.

Энхээгийн БАТБАЯР (Ph.D)

Боловсрол

1980-1990-Нийслэлийн 10 жилийн 6-р дунд сургууль;

1990-1992-ЗХУ-ын Курган хотын Металлургийн сургууль;

1995-1999-МУИС-ийн ХЗДС-ийг эрх зүйч бакалавр;

1999-2000-МУИС-ийн хууль зүйн ухааны магистр;

2002-2005-ОХУ-ын Краснодар хотын Кубаний Улсын Их сургуульд “Монгол Улсын эрүүгийн хууль тогтоомж дахь ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” сэдвээр хууль зүйн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.

Хөдөлмөр эрхлэлт

1999-2012-“Түшээ” дээд сургуулийн Эрх зүйн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, зөвлөх багш

2010-2012 – УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх

2012-2015 – Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга

2015-2016 – Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал

2016-2019 – “Чингисийн хууль” ХХН-ийн гишүүн, өмгөөлөгч

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Алтай хотхоны уулзвараас Нарны хороолол хүртэлх 680 метр авто замын ажлын явц 67 хувьтай байна

Нийслэлийн Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны...

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж,...

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлд тавдугаар сарын 1-нд эхэлнэ

2026 оны I ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар...

Нисэхээс Нүхт хүртэлх 2 км авто замын ажлыг эхлүүллээ

Архивчдын гудамж буюу Нисэхийн авто замаас шинэ суурьшлын бүс...