Гишүүн С.Эрдэнэ Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай төсөл өргөн барьжээ

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” тогтоолын төслийг спикер Г.Занданшатарт өргөн барилаа.

“Эдүгээгээс 30 жилийн өмнө өрнөсөн Ардчилсан хувьсгал нь нам төвтэй төрийн тогтолцооноос татгалзаж, олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрч, чөлөөт ардчилсан сонгуулийн үндсэн дээр төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулах замаар иргэд улс төрийн болон хууль ёсны эрх, эрх чөлөөгөө бодитойгоор эдлэх боломжийг олгож, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж, хувийн болон бусад өмчийн хэлбэрийг хүлээн зөвшөөрч, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг улс төрийн эрхээ эдлэх боломжийг монголчуудад олгосон билээ.

Энэ түүхэн үйл хэргийг санаачилсан, баталгаажуулсан, бэхжүүлсэн, Ардчилсан тогтолцоог хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медалиар 2009 онд шагнаж байсан удаатай.

Ардчилсан хувьсгалын ой нь манай нийт ард түмний баяр юм. Ардчилсан хувьсгал өрнөсний 30 жилийн түүхэн үйл явцыг үнэлэн дүгнэж, олсон ололт, авсан сургамждаа дүгнэлт хийх, хариуцлагатай ардчиллыг цаашид гүнзгийрүүлэх, энэ үйл хэрэгт оролцсон хүмүүсийг алдаршуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна” хэмээн Тогтоолын төслийн танилцуулгад дурджээ.

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгохоор тусгажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Хавдрын эсрэг вакцин хавдар дахих магадлалыг 42 хувь бууруулна

АНУ-ын биотехнологийн Moderna компани болон эм үйлдвэрлэгч Merck хамтран...

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ

Шатахууны шуурхай штабаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг шатахуун түгээх станцуудад...

Оюутолгойн 2027 оны ногдол ашгийг иргэдэд олгох, хувь эзэмшлийг 100 хувь шилжүүлэх тогтоолын төсөлд санал авч эхэллээ

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын...

Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, говийн бүс нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай

Нийт нутгаар үүлшинэ. Баян-Өлгий, Ховдын өмнөд, Завханы зүүн, Говь-Алтай,...