Лэди Гагагийн даашинзыг олсон зочид буудлын үйлчлэгч дуудлага худалдаагаар зарахаар шийджээ

Лэди Гага 2019 оны Алтан бөмбөрцөг наадамд өмсч гоёсон энэ даашинзыг дуудлага  худалдаагаар зарахаар болжээ. Гэхдээ хачирхалтай нь дуудлага худалдаанд оруулах гэж байгаа хүн нь Гага биш Беверли Хилтон зочид буудлын үйлчлэгч бүсгүй гэнэ. Учир нь Гага даашинзаа Алтан бөмбөрцөг наадмын дараа орхиж явсныг үйлчлэгч бүсгүй олсон аж. Тэрээр гээсэн зүйл өгдөг хэсэгт даашинзыг аваачиж өгсөн ч даашинз тэнд хэдэн сар болсон учир зочид буудлаас үйлчлэгчид даашинзыг өгчээ. Ингээд бүсгүй даашинзны эзэн болж дуудлага худалдаанд оруулсан аж. Гэхдээ даашинзыг дуудлага худалдааны сайтад байршсаны дараа түүнийг ийм эрхтэй эсэх, хулгайд тооцох эсэх талаар асуудал үүссэн байна. Гэхдээ цагдаагаас үүнийг гэмт хэрэг гэж үзэх боломжгүй, талууд хоорондоо ярилцаж шийдэх асуудал гэж үзсэн байна.

Даашинзыг 8000 ам.доллараас эхэлж дуудах бөгөөд 20-40 мянган ам доллар хүрч зарагдана гэж тооцоолж байгаа ажээ.

spot_img

Их уншсан

Холбоотой мэдээ
бусад мэдээ

Нүүрс-пиролизын үйлдвэр барих хамтарсан компани байгуулав

Багануурын нүүрсний уурхайг түшиглэн төр, хувийн хэвшлийн түншлэлээр нүүрс-пиролизын...

Мал хулгайлах гэмт хэрэг өмнөх оноос 69.7 хувиар өслөө

Энэ оны эхний 08 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд...

Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Туул...

Баавгай унтуулах буу авах мөнгийг Засгийн газраар шийдүүлнэ

Идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан орон нутаг болон нийслэлийн суурьшлын...